• Өндөр насны найртай өлзийт сар шинэ
  • 发布时间:2019-02-13     单位:乌拉中旗宣传部

     
        Монгол түмний дунд гэр бүлийн зан үйлийн ёслолын уламжлалт нэг хэлбэр нь насны ойг тэмдэглэх ёс юм. Үүнийг дотор нь хүүхдийн, өндөр насны гэж хоёр хуваадаг. Монголын заншлаар хүний насыг тоолохдоо хаврын эхэн сарын шинийн нэгнийг нэгэн жилийн хэмжээс болгон цагаан сараар нэг нас нэмдэг гэж үздэг тул шинэ оныг төрсөн өдрийн баяртай хамтатган тэмдэглэдэг.
    Энэ сар шинийн хувьд Ордос хотын Отог хошууны малчин Шүрэнчимэг буурайн хувьд үнэхээр баяр жаргалаар дүүрэн сар шинэ болж өнгөрлөө. Учир юун гэвэл буурайн наян насны найрыг үр хүүхэд, садан төрөл нь нутаг усныхаа ард олныг урин энэ сар шинээр нижгэр тэмдэглэж өгсөн юм. Хэдийгээр зуны дэлгэр цагт айраг цагаа бэлтгэн найрлаж, бөх барилдуулж, морь уралдуулан нэгэн ёсны бэсрэг наадам хийдэг заншил байдаг ч настны хүүхдүүд нь сар шинээр дөрвөн зүгээс нутаг буцаж ирэх садан төрлийнхөө цаг завыг харж ийнхүү сар шинээр хүндэтгэлтэй тэмдэглэсэн байна.