• ӨМӨЗО метротой боллоо
  • 发布时间:2020-01-02     单位:乌拉中旗宣传部

     Өвөр Монголын Өөртөө Засах Орон метротой боллоо

     

        Өвөр Монголын анхны төмөр замын зам тээврийн шугам болох Хөх хотын метроны 1-р шугам өнөөдөр буюу 29-ний өдөр албан ёсоор ашиглалтад орж, Өвөр Монгол орны метрогүй байсан түүх эцэслэн, “Метроны эрин”-д орлоо.

    Аюулгүй ногоон, хүмүүнлэг, ухаалаг метроны 1-р шугам нэвтэрсэн нь Хөх хотын 3 сая гаруй ард иргэдийн олон жил хүсэн хүлээсээр ирсэн мөрөөдөл юм.

       Эдийн засаг нийгэм түргэн хөгжихийн хэрээр Хөх хотын хүн ам болон авто тээврийн хэрэгслийн тоо ихээхэн нэмэгдэж, хотын зүүн, баруун чиглэлийн гол гол замын чадвар хүрэлцэхгүй болсон. Сүүлийн жилүүдэд зам тээврийн түгжрэл оршин суугчдын амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж, зам тээврийн байдлыг сайжруулах нь тулгамдсан асуудал болсон байна.

       Энэ удаад ашиглалтад орсон метроны 1-р шугам баруун талдаа Или Жянькангү буудлаас гараа авч, зүүн тал нь Ба-Янь нисэх онгоцны буудалд хүрэх бөгөөд хотын гол зам Шиньхуа гудамжны дагуу зүүн баруун чиглэлээр төлөвлөгдсөн байна. Замын нийт урт ойролцоогоор 22 км, нийт 20 буудалтай. Төсөлд ойролцоогоор 17 тэрбум 57 сая юаний хөрөнгө оруулалт хийжээ.

       Метроны галт тэрэг дээд талдаа цагт 80 км хурдлах бөгөөд хамгийн ихдээ 2062 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Галт тэрэгний доторхыг ногоон тал, үнээ зэрэг тал нутгийн онцлогтойгоор чимжээ.

       1-р шугамыг ажиллуулж эхэлсэн эхний хугацаанд 6:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллана. Галт тэрэг болгон их төлөв 45 минут ажиллах юм. Метроны билетийн үнэнд “Зорчих зайны хэмжээгээр тооцоолох” арга хэрэглэсэн бөгөөд 2 юаниар гараа болгож, олон нийтэд зориулан өөр өөр зохих түвшинд үнийн хөнгөлөлт үзүүлэх бодлого боловсруулсан байна. Ашиглалтад орсноос хойш зорчигчид гар утасны код уншуулан зорчих боломжтой юм.