Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Бай Ли Ди\ Хятад Монголын гурав дахь удаагийн экспогийн хүрээнд Монгол Улсын алдарт дуурь болох “Учиртай гурван толгой”-г уг арга хэмжээний соёлын солилцооны агуулгын нэг болгож, энэ сарын 10-ны үдэш анх удаа Өвөр монголд тоглов.
Уг дуурь нь Д.Нацагдоржийн бүтээлийг үндэслэн зохиосон таван үзэгдэлт янаг амрагийн сэдэвт бүтээл бөгөөд Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэхүү бүтээлийг Хөх хотын “Улаан театр”-ын тайзнаа амилууллаа. Тус дуурийг Хятад Монголын экспо зохиогдох хугацаанд Хөх хотноо хоёр удаа тоглоно.
“Учиртай гурван толгой” дуурь нь үзэгчдийн хүртээл болсноос хойш зөвхөн Монгол Улсдаа гэхэд 3000 гаруй удаа тоглогджээ.