• Универсиад наадмын алтан хором
  • 发布时间:2023-08-02     单位:乌拉中旗宣传部

    Дэлхийн оюутны спортын зуны 31 дүгээр Универсиад наадам БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн төв Чэндү хотноо болж байна.

    Наймдугаар сарын 08-ныг хүртэл үргэлжлэх оюутны спортын энэ том наадамд дэлхийн 113 улс орны 6500 орчим оюутан тамирчид спортын 18 төрлөөр авхаалж самбаа, ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөж байна.

    Универсиад наадам нь дэлхийн залуучуудын спортын арга хэмжээ төдийгүй соёлын солилцооны чухал талбар, дэлхийн залуучуудын эв нэгдэл, нөхөрлөлийн баяр юм.