• Хөдөө талын “Наран охин”
  • 发布时间:2020-09-14     单位:乌拉中旗宣传部

     

    ӨМӨЗО-ны Эвенк үндэстний өөртөө засах хошууны Имин сумд Айзам, ээжтэйгээ Имин голын хөвөөнд алхаж байгаа нь

    Бид “Наран охин” гэх ардын домог ярианаас санаа авч гар урлалын бүтээгдэхүүнээ хийж байгаа, “Наран охин” Эвенк үндэстэнд илч ивээл, гэрэл гэрээг авчирдаг болоод тэр юм гэж Эвенк охин Айзам бидэнд наран охиний домгийг хэллээ.

    Эрт урьдын цагт Эвэнкчүүд жилийн дөрвөн улиралд нар харагдахгүй битүү ойд аж төрөн амьдардаг байжээ. Тийнхүү нар Шивээн унаажи гэдэг охин болон хувирч, битүү ой урьдынх шиг хүйтэн харанхуй биш болсон гэдэг. Эвэнкчүүд наран охинийг санагалзан ан амьтны үс сор, өнгөт чулуу зэргээр нарыг дүрслэн харуулсан чимэг зүүлт урладаг болжээ. Эдгээр чимэг зүүлтээ “Наран цэцэг” гэдэг бөгөөд голын дугараг хэсэг нь нар, тойруулж чимсэн амьтны үс сор нь нарны гэрлийг бэлгэдэж байдаг. “Наран цэцэг” нь Эвенк үндэстний соёлын нэгэн тодорхой үлгэр жишээ болох төдийгүй өнөөдөр соёлын бүтээгдэхүүн болон Өөвр монголоосоо гарч илүү олон хүний анхааралд хүрч байна.

    Айзам 2014 онд их сургуулиа төгсгөөд нутаг буцаж Эвенк үндэстний өөртөө засах хошуундаа ээжтэйгээ хамт гар урлалын дэлгүүр ажиллуулан, “Наран цэцэг”-ийн бүтээгдэхүүнийг урлан, шинэчлэн интернетээр борлуулж эхэлжээ. Тэдний дэлгүүр нь жилд дунджаар 10 мянга гаруй захиалга авч байна.

    Эвенк үндэстний өөртөө засах хошууны Баянтохой суурингийн “Наран цэцэг”-ийг өвлөж хөгжүүлэх төвийн дэмжлэгээр Айзам охины гар урлалын дэлгүүр ч хөгжиж өргөжин, Хөлөнбуйр хотынхоо олон газрын 1000 гаруй хүнд “Наран цэцэг”-ийн гар урлал хийхийг зааж, ядуу амьдралтай олон айлыг тогтвортой ажлаар ханган, ашиг орлогыг нь нэмэгдүүлж байна.

    Хөлөнбуйрын уудам талд Айзам охин ээж Урантайгаа хамт үндэстнийхээ соёлоо өвлөж уламжлаад зогсохгүй “Наран охин” мэт илч гэрлээ бусдад түгээж байна.