• “Аз жаргалт хүрээлэн” ядуу настайчуудад баян амьдрал эдлүүлж байна
  • 发布时间:2020-09-14     单位:乌拉中旗宣传部


    ӨМӨЗО-ны Баарин баруун хошууны Суварга суурины Жэньшин асрамжийн газарт ороход, хэдэн настан цугларан сууж, инээлдэн ярилцаж байлаа.

    Өтөл насаа хамтдаа өнгөрүүлэх сэтгэлийн дулаан бууц

    Баарин баруун хошууны Рашаан-Айл гацааны асрамжийн газарт нэг дулаан хүлэмж байгуулж, хүнсний ногоо, жимсний мод зэргийг тарьж, ургац элбэг байдал нь настайчуудын өдөр тутмын амьдрлыг эрүүл ахуйгаар хангаж байна. Шинэ жил, Цагаан сарын үеэр гацаа, тосгоны хоёр зөвлөлийн удирдах багийнхан асрамжийн газрын найстайчууд дээр очиж, хамт баяр тэмдэглэдэг аж. Энгийн үед, настайчууд бие биедээ дэм болж, хамтдаа хоолонд орж, тоглоом тоглож, баяр жаргалтай амьдарцгааж байна. Улмаар үр хүүхэд нь сэтгэл амар, настайчууд баяртай, засгийн газар алгасах зүйлгүй болжээ.

    Эмчилгээ асрамж уялдан иргэдийн амьжиргаанд тус хүргэж байна

    Асрамжийн газрыг бүтээн байгуулахдаа тосгоны эрүүл мэндийн газраас ойролцоох бүсийг сонгосон нь настайчууд эмчид үзүүлэхэд дөхөм болсон төдийгүй, эрүүл мэнд, эмчилгээний байгууллагынхан хүрч эмчлэхэд ч дөхөм болжээ. Үүний зэрэгцээ, эрүүл мэндийн газраас байнга асрамжийн газарт хүн томилж, эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, зарим асрамжийн газар нь настайчуудад цахим сфигмоманометр, эмийн хайрцаг зэргийг хангаж, настайчууд өвчилсөн тохиолдол цаг алдалгүй эмчилж, эмчилгээний зардал мөнгийг нь хөдөө тосгоны хамтарсан эмнэлэгтэй холбогдон нөхөн төлж, хөдөө орон нутгийн настайчуудын “Өвчнөө эмчлүүлэхэд хүндрэлтэй” байдаг асуудлыг шийдсэн байна.

    Ядуурлаас оновчтой гаргаж иргэдийн санаанд нийцүүлж байна

    Зарим хөдөлмөрлөж чадах настайчуудад зориулан, онцлогт үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. И Ди асрамжийн газар нь орон нутгийн онцлогтоо тулгуурлан, үйлдвэрлэлийн хөрөнгө мөнгөө нийлүүлж, асрамжийн газрын хашааны хоосон зайг ашиглан, 64 тасалгаат хүлэмж байгуулж, айл өрх болгонд 10-12 толгой нарийн сүүлт эм хонь өгч, хашаалан тэжээж бордох үйлдвэрлэлийг дэмжин, мэргэжлийн ажилтнуудыг томилон асрамжийн газарт мах, махан бүтээгдэхүүн хангах үүднээс махны чиглэлийн хонины үүлдрийг сайжруулах, хижгээс сэргийлэх, хашаалан бордох талд мэргэжлийн туслалцаа үзүүлж байна. Ингэснээр настайчуудын асрамжийн ажилд тусалж, орлогогүй байсан настайчуудад хөл дээрээ босох боломж олгож, ядуурлаас ангижруулах ажлыг тогтвортой хийж чаджээ. Мөн хөдөлмөрлөх чадваргүй настайчуудад амьжиргааны үндсэн баталгаа олгож, хөрөнгө мөнгөөр тэтгэн, тэднийг ядуурлаас ангижруулж байна.

    Эх сурвалжаас үзвэл, 2014 оноос хойш, Баарин баруун хошууны Суварга суурин нь гацаа тосгоны илүүдэл атар газраа ашиглан, ядуурлыг бууруулах байгууллага, ардын явдлын товчоо зэрэг олон талаас хөрөнгө мөнгө гаргаж, хөдөө тосгоны настайчуудын харилцан туслалцах асрамжийн газрыг байгуулж, 2016 онд Тэмээнхудаг тосгон, Рашаан-Айл гацаанд тус тус асрамжийн газар байгуулж, 2017 онд Чан Шин тосгонд И Ди асрамжийн газрыг байгуулжээ. Өнөөгийн байдлаар И Дингийн 3 асрамжийн газарт нийт 64 өрх оршин сууж, настайчууд суух оронтой , баяр жаргалтай, түших тулгууртай болсон байна. \Нийтлэл зургийг Баарин баруун хошууны ядуурлыг бууруулж нээлт хийх албаны ажилтан Жан Ин \

    Эх сурвалж:
    Синьхуа нет
      Бэлтгэсэн нь:Нанди