• “Улсын хүүхэд”-ий нутгаа манасан 60 жил
  • 发布时间:2020-08-17     单位:乌拉中旗宣传部

    Синьхуа нетийн Хөлөнбуйрын Энэ сарын 3-ны цахилгаан мэдээ \Цао Жэнь\ Өнгөрсөн 7-р сарын сүүлчээр Хөлөнбуйр хотод хур бороо орж, зунжингаа үргэлжилсэн гангийн байдал намдав. Чармайлтын 930 га талбайтай бэлчээр нутаг ч сэрэгжээ.

    Чармайлт ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Хайлт гацааны малчин. Хөрслөг бор эр тэрээр бусад малчдаасаа ялгарах юм гэж үгүй. Гэлээ ч түүнд нэгэн онгой түүх бий- Түүнийг “Улсын хүүхэд” гэх.

    1959 оны сүүлчээр Шанхай хот, Жянсү, Жэжян муж зэрэг газруудын 3000 өнчин хүүхдийг Өвөр монголын малчид үрчлэн авсан бөгөөд тэднийг “Улсын хүүхэд” гэдэг байв. Чармайлт тэдний нэг нь аж.

    1961 оны эхээр Чармайлтыг өргөж үрчилсэн аав нь үхэр тэргээр бүтэн өдөржин сажлуулж, Хайлар хотын цэцэрлэгээс Хуучин барга хошууны Хайлт гацаанд тосч авчирч түүнээс хойш тэрээр энэ л нутагтай заяагаа холбожээ. Хайлт гацаа нь Хятад, Оросын хилийн бүсэд орших мал аж ахуй эрхэлдэг нутаг юм. Хөдөө нутаг бол малчдын гэр орон, энд морь унаж, мал адуунд явах бол байдаг л ажил. Дөнгөж 4 хүрч байсан Чармайлтыг аав нь анх морины нуруунд мордуулж байв. Чармайлт анх дундаа дүүргээд л хөдөөгөө харьж малчин болжээ.

    Нутгийн маань уул ус болгон эзэн савдагтай байдаг, тэнгэр бурхны хишиг болсон энэ нутгаа хайрлаж явах ёстой гэж аав нь байнга ярьдаг байсан тул Чармайлт одоо ч аавынхаа үгийг санан дээдэлж амьдралдаа мөрдлөг болгож явна.

    1987 онд Чармайлт ХКН-д элсүүлж, 1995 оноос эхлэн 8 жил Хайлт гацаа даргаар ажиллажээ. Энэ 8 жилд тэрээр нутаг бэлчээрээ чөлжилтөөс хамгаалахын тулд хичээн ажиллаж, малчдаа дагуулан Хятад, Оросын хил дагуу нутгаар мод тарьж, бэлчээр нутагтаа ногоон халхавч бий болгожээ. Одоо тэдний тарьсан мод жижигхэн ой болж, хээр талд шинэ үзэмж нэмэрлэнэ.

    60 жилийн турш өсгөж бойжуулсан нутаг ус нь мөн л урьд урьдынх шиг үзэсгэлэнтэй хэвээр бөгөөд малчдын амьдрал, үйлдвэрлэл ч ихээхэн өөрчлөлттэй болсон хэмээн Чармайлт ярьлаа.

    Аав нь ус бэлчээр дагаж нүүдэллэдэг байсан бол Чармайлтынх одоо өөрийнхөө хувьчилсан нутагтаа таван өрөө тоосгон байшин барьж, урьд нь зөвхөн морьтой явдаг байсан бол одоо машинаар зорчих болжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйг дэмжих бодлогын дагуу хямд үнээр трактор, өвс хадах машин зэргийг иж бүрдүүлж, орчин үеийн механикжсан үйлдвэрлэлд шилжжээ.

    Уламжлалт мал аж ахуй нь механикжин, илүү эрчтэй хөгжиж байна. Чармайлтынх одоо 100 гаруй үхэр, 1000 гаруй хонь, адуу тэмээ нийлээд 100 гаруй гээд 5 хошуу мал маллаж буй ч урьдынх шиг цаг завгүй яарахаа больжээ. Ганц товчлуур дараад л гэрээсээ малаа усалчихна. Эхнэр нь жийп машин унаж, нутаг бэлчээрээ эргэх болов.

    Ач зээтэй болсон нь жарын давааг давсан Чармайлт болон эхнэрийнх нь хамгийн жаргалтай явдал. Чармайлт ч аавтайгаа адилхан ач зээ нартаа: Мөнх тэнгэрээс соёрхсон энэ нутгийнхаа алив бүхнийг хайрлаж явах ёстой хэмээн захиж явна.

    Эх сурвалж:
    Синьхуа нет

     Бэлтгэсэн нь:Нандин