Дөрвөд хошууны Суртал ухуулахын алба, Өвөр монголын Жүн Жяо Юань Күнь барилга байгуулалтын ХХК хамтран зохион байгуулсан Дүгиймаа ээжид шинэ байр бэлэглэх ёслол энэ сарын 18-нд боллоо. Ёслолын үеэр Дүгиймаа гуай монгол дээлээрээ гоён, шинэ байрныхаа түлхүүр, гэрчилгээгээ гардан авсаны зэрэгцээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна. Саяхан "Ардын жишээч" цол хүртсэн Дүгиймаа гуай нь 28 өнчин хүүхдийг үрчлэн авч хүний зэрэгт хүргэсэн нэгэн юм.
Уг арга хэмжээг зохион байгуулсан аж ахуйн нэгжүүд нь тэргүүний хүмүүсийг хайрлан хүндэтгэх, нийгмийн ёс суртахууныг бий болгох эрхэм зорилгыг агуулжээ. Үүний зэрэгцээ манай компани Дүгиймаа гуайгаар үлгэр жишээ болгож, түүний эгэл даруу, үнэнч шударга, үүрэг хариуцлагаа ухамсарладаг эрхэм зан чанараас нь нийт ажилтнууд маань суралцаасай хэмээн хүссэн юм" гэж Өвөр монголын Жүн Жяо Юань Күнь барилга байгуулалтын ХХК-ийн ТУЗ-ийн дарга Тай Жүньфэн ярилаа. \Умардын шинэ сонины сурвалжлагч Ма Лишя\