• Элчин сайд Ше Фэн Хятадын анагаах ухааны онолоор эдийн засаг, худалдааг тайлбарлав
  • 发布时间:2025-04-22     单位:乌拉中旗宣传部

     Хятадаас Америкт суугаа Элчин сайдын яам 04-р сарын 19-нд Хятадын анагаах ухааны соёлын нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Хятадаас АНУ-д суугаа Элчин сайд Ше Фэн:

    - Хятадын уламжлалт анагаах ухааны онолын мөн чанар нь өвчний шинж тэмдэг болон үндсэн шалтгааныг хоёуланг нь эмчилж, өвчнийг үндсээр нь арилгахыг зорьдог. Энэ нь тарифын дайн, худалдааны дайнаас гарахад хэрэгтэй лавлагаа болох юм гэж хэллээ.

     

    Мөн Ше Фэн:

    - Хятадын эртний соёл иргэншил нийгмийг аварч, ард түмэнд үр өгөөж өгөх үүрэг хүлээсээр ирсэн. Тарифын дайн, худалдааны дайныг Хятад улс эрс эсэргүүцдэг. Энэ нь Хятадын үндэсний эрх ашиг, үндэсний нэр төрийг хамгаалах төдийгүй олон улсын эдийн засаг худалдааны дэг журам, олон улсын шударга ёсыг хамгаалахад тустай юм. Хэрэв бусад улсууд Хятадад тарифын дайн, худалдааны дайн дэгдээвэл Хятад улс тэдэнтэй зоригтой тулалдаж, эрс шийдэмгий тэмцэнэ гэж хэлэв.

    - Хятадын уламжлалт анагаах ухаанд өвчний үндсэн шалтгааныг олж эмчилдэг, шалтгааныг олохгүйгээр дан ганц өвчнийг л эмчлээд байж болохгүй. Мөн эмнэлгийн тусламж авах гэж яарч сандрах юм уу, өвдсөн үедээ бусад эм уух гэж оролдож болохгүй. Харин өөрсдийн асуудлаа таньж, үндсэн шалтгааныг олж тогтоон, зөв эм хэрэглэх ёстой.

    Судас бөглөрөөд, хий зангираад цус өтгөрөөд байвал өвддөг. Ямар ч саадгүй байвал өвдөхгүй. Энэ нь яг даяаршил, харилцан нөхөх давуу талууд нь сүүлийн хэдэн арван жилд дэлхийн хөгжил цэцэглэлтийн үндэс суурь болж, улс орнуудын тогтвортой, хамтын хөгжилд хүрэх цорын ганц арга зам болж буйтай адил юм.

    Хамтран ажиллахгүй байх нь бусдад болон өөрсдөдөө хор хөнөөл учруулах болно. Тариф болон худалдааны саад тотгорыг бий болгох нь олон улсын худалдааны хий, цусны эргэлтийг зогсонги байдалд хүргэж, дэлхийн эдийн засгийн эрүүл хөгжлийг сүйрүүлэх нь гарцаагүй. Дэлхийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээ гацаж, улмаар янз бүрийн улс орнуудад түүхий эдийн хомсдол үүсэн, юмны үнэ өсөх нь талуудад хохирол учруулах болно. Үүний үндсэн шийдэл бол хий, цусны эргэлтийг сайжруулж, дэлхийн эдийн засгийг “Амилуулж амьдруулах” явдал юм.