• Дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаний хамт хүлээн авалтын цайллага зохиож хүндэт зочдоо угтлаа
  • 发布时间:2023-07-28     单位:乌拉中旗宣传部

    Долдугаар сарын 28-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаний хамт Сычуань мужийн Чэнду хотын Жиньню зочид буудалд хүлээн авалтын цайллага зохиож, Чэндугийн Дэлхийн оюутнуудын спортын зуны 31 дэх наадмын нээлтэд оролцох олон улсын хүндэт зочдоо угтлаа.

    Дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ:

    - Чэндугийн Дэлхийн оюутнуудын спортын зуны 31 дэх наадмын нээлтэд оролцох олон улсын хүндэт зочдоо Хятадын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс халуунаар угтаж буйгаа илэрхийлье. “Чэнду бол түүх соёлын алдартай хот, мөн Хятад улсын хамгийн илүү амьдралын эрч хүч, цог жавхаатай, хамгийн аз жаргалтай хотуудын нэг. Та нар Чэнду хотын гудамжуудаар тавтай аялан, Хятад улс маягийн орчин үеийн шинэчлэлтийн үзэмж байдал, хөгжил өөрчлөлтүүдтэй танилцаж, үзэж харсан сэтгэгдлээсээ хуваалцахыг угтаж байна гэж хэлэв.