• Ши Жиньпин Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячаог хүлээн авч уулзав
  • 发布时间:2022-06-07     单位:乌拉中旗宣传部

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд шинээр сонгогдсон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячаог 05-р сарын 30-ны өдрийн үдээс хойш хүлээн авч уулзжээ.

     БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд шинээр сонгогдсон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячаог 05-р сарын 30-ны өдрийн үдээс хойш хүлээн авч уулзжээ.

        Ши Жиньпин хэлэхдээ "Та эх орноо хайрлах, Хонкногоо хайрлах байр суурь баримталж, адил бус ажлын байранд маш хариуцлагатай ажиллаж, үндэсний аюулгүй байдал, Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Үүнийг ХКН-ын Төв хороо, Төв засгийн газар гүйцэд үнэлж, танд бүрэн итгэл хүлээлгэж байна.

        Сонгуулийн шинэ тогтолцооны дагуу ноднингоос Хонконг урьд хожид Сонгуулийн хорооны сонгууль, Хууль тогтоох хорооны 7-р сонгууль, засаг даргын 6 дахь сонгууль зэргийг амжилттай зохион явгадууллаа. Сонгуулийн шинэ тогтолцоо нь “эх орончид Хонконг засаглах”, Хонконгийн иргэд олон эзэн сууж эрх мэдэхийг баталгаажуулж, нийгмийн олон салбарынхан сэтгэл нэгтэйгээр Хонконгоо бүтээн байгуулах нааштай төлөвийг тогтооход шийдвэрлэх чанартай үүрэг гүйцэтгэж буйг практик гэрчилж байна. Энэ бол “нэг улс хоёр систем”-ийн зарчим, Хонконгийн бодит нөхцөл байдал, хөгжлийн эрэлт шаардлагад нийцэх улс төрийн тогтолцоо, ардчиллын тогтолцоо болохоор эрхбиш эрхэмлэн дээдэлж, тууштай баримтлах ёстой.

        Энэ жил Хонконг эх орныхоо мэдэлд эргэн ирсний 25 жилийн ой тохиож байна. 25 жилийн турш олон хүндрэл сорилт тулгарсан ч “нэг улс хоёр систем” Хонконгт амжилттай хэрэгжсэн юм. “Нэг улс хоёр систем”-ийг тууштай баримтлах Төв засгийн газрын шийдвэр зориг хэзээ ч өөрчлөгдөхгүй. Төв засгийн газар, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа, нийгмийн олон салбарын хамтын хүчин чармайлтаар Хонконг хөгжлөө улам сайн сэргээнэ гэдэгт итгэж байна. Мөн онцгой бүсийн шинээр сонгогдсон захиргаа Хонконгийн хөгжлийн шинэ хуудсыг сөхнө гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.