• Монгол бичгээр хайлт хийх цахим газрын зураг
  • 发布时间:2020-12-17     单位:乌拉中旗宣传部

     Монгол бичгээр хайлт хийх цахим газрын зураг

     

            Хятадын интэрнэт хайлтын нэгдсэн систем Байдугийн газрын зургийн апп-ыг монгол бичгээр удирдах боломжтой боллоо.

            ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлөөс “Онон” компанитай хамтран хэрэгжүүлсэн “Олон хэлний цахим газрыг зураг” төслөөс дээрх ажлыг хийсэн байна. Тэдгээр байгууллага 2020 оны 12-р сарын 11-ний өдөр Хөххотод “Олон хэлний цахим газрын зураг” онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд шинэ хайлтын системийг зохион бүтээсэн баг болон салбарын эрдэмтэд судалгаа шинжилгээний ажлынхаа талаар ярилцсан юм. Зүүн хойд Азийн олон хэлийг тоон хэлбэрт шилжүүлэх төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол Хятадын нийслэл Бээжинд өнгөрөгч сард болсон. Энэхүү ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон арга хэмжээ нь дээрх олон хэлний газрын зургийн төсөл юм. Зүүн хойд Азийн хэлний төв нь ӨМӨЗО-ны Засгийн ордны “ӨМӨЗО-ны Зүүн хойд Азийн хэлний төвийг байгуулах” төслийг хэрэгжүүлэгч нэгж аж. 2021 оны 08-р сар хүртэл Зүүн хойд Азийн хэлний онлайн "музей" байгуулахын зэрэгцээ тухайн хэлнүүдийн үйлчилгээний системийг ашиглалтад оруулах, хэлний цахим сан хөмрөг бий болгох зорилготой ажиллаж байна. Тухайн хэлний санд монгол хэлний салаа бүхий нутгийн аялга, сурвалж бичгүүдийг төвлөрүүлэх юм байна.