Өнөөдөр буюу энэ сарын 03-ны өдөр Өвөр Монгол анхдугаар удаагийн уламжлалт цагаан идээний яармаг, Сүү сүүн бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэх тухай хэлэлцүүлгийн нээлт Хөххотод боллоо. Энэхүү арга хэмжээ 12-р сарын 03-наас 08-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм. Хөххот, Шилийнгол, Ордос, Алшаа аймаг, Улаанхад, Тунляо хотоос гадна бусад муж орны 80 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
Нээлт үзэсгэлэн яармаг, эрдэм шинжилгээний хурал, бодлого зохицуулалтын тайламж зэрэг хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Япон, Орос, Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгж, судалгааны байгууллагаа, онлайнаар холбогдсон байна.