• Ши Жиньпин: Хөгжил бол ядуурлын асуудлыг шийдвэрлэх түлхүүр мөн
  • 发布时间:2020-11-26     单位:乌拉中旗宣传部

    Ши Жиньпин: Хөгжил бол ядуурлын асуудлыг шийдвэрлэх түлхүүр мөн

     

    22-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин Их Хорын удирдагчдын 15-р дээд хэмжээний уулзалтын хоёр дахь шатны видео хуралд оролцож, тогтвортой хөгжлийн талаарх үзэл бодлоо танилцуулан, "хөгжил бол ядуурлын асуудлыг шийдвэрлэх түлхүүр " хэмээн онцлон тэмдэглэв.

    23-ны өдөр Хятадын Гүйжөү муж сүүлийн 9 ядуу сянь ядуурлаас гарсныг мэдэгдсэнээр Хятадын бүх ядуу сянь ядуу гэх нэрийг ардаа орхилоо.

    Хятадын туршлага, Хятадын практик үйл ажиллагаа нь хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд гайхамшгийг бичиж байгаа бөгөөд дэлхий дахинд ядуурлыг бууруулах үйлсэд итгэл, хүчин чадлыг олгов.

    Ковид-19 цар тахал дэлгэрснээс хойш, дэлхийн эдийн засаг уналтад орсоор байна. Дэлхийн банкны урьдчилсан тооцоогоор 2020 онд дэлхийн хэт ядуурлын түвшин сүүлийн 20 жилд анх удаа нэмэгдэж, тахлын улмаар дэлхийн 150 сая хүн ядууралд эргэн орно. Коронавирусийн эсрэг тэмцэх, эдийн засгийг тогтворжуулах, иргэдийн амьжиргааг баталгаажуулах гурван зорилтыг хэрхэн зэрэг авч явах? Дэлхийн ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилтийг хэрхэн дэмжих? Эдгээр асуудал нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгараад байгаа хүнд асуудал болж байна.

    Хүнд нөхцөл байдалд Ши Жиньпин хөгжлийн хөтөлбөрийг дэлхийн макро бодлогын зохицуулалтад илүү тодорхой байр суурь эзлэх ёстой гэж онцолж, "хөгжлийн тэргүүлэх чиглэлийн ойлголтыг дагаж мөрдөх", "цогц, тэнцвэртэй бодлого арга хэмжээ хэрэгжүүлэх", "олон улсын эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх" зэрэг гурван саналыг дэвшүүлэв. Хятадын туршлага, ажиглалт, үзэл ойлголтыг агуулсан эдгээр санаачилга нь дэлхийн хөгжилд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй аргачлал ханган өгчээ.

    Бусад хөгжиж буй орнуудын хувьд НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрөөр удирдамж болгож, хөгжилд итгэх итгэлээ бэхжүүлж, хүмүүсийн амьжиргаанд түлхүү анхаарал хандуулах л юм бол ядуурлаас ангижруулах замналд үргэлжлэн урагшлах боломжтой юм. Лаос улсаас Хятадын Чанша хотод суугаа ерөнхий консул Бен Интабади хэдхэн хоногийн өмнө өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Хятадын Коммунист намын удирдлага дор ядуурлыг бууруулах ажлыг тууштай хийсэнд баярлан бахдаж байна. 1.4 тэрбум хүн амтай хөгжиж буй том орон ядуурлаас гарч, түүхт амжилт байгуулжээ. Энэ бол хүн төрөлхтний хөгжлийн түүхэн дэх гайхамшиг юм. Хятад улсын ядуурлыг бууруулах туршлага нь хөгжиж буй орнуудын ядуурлаас гарахад чухал ач холбогдлоо өгнө.

    Зөв үзэл баримтлалтай байх төдийгүй бодит практик байх ёстой. Ши Жиньпиний дурдсан сүүлчийн хоёр санал нь дэлхийн ядуурлыг бууруулах ажилд түлхүү анхаарал хандуулж, хөгжиж буй орнуудад шаардлагатай санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, дэд бүтцийн харилцан холболтын бүтээн байгуулалтыг урагшлуулах, худалдааны саадыг багасгах, ядуурлыг бууруулахад дижитал эдийн засгийн үүрэг гүйцэтгэх зэрэг олон тодорхой санаачилга дэвшүүлэв. Хятад улс, орнуудын ядуурлаас ангижрах, тогтвортой хөгжилд туслахын тулд бие даан хөгжихийг эрмэлзсээр ирсэн юм.

    Гадаад өрийг чөлөөлөх талаар, Хятад улс бэрхшээлийг даван туулж, Их хорийн өрийг бууруулах санаачилгыг бүрэн хэрэгжүүлэн, 1.3 тэрбум гаруй ам долларын өрийн хугацааг сунгав. Хятад улс талуудын хамт бэрхшээлтэй байгаа улс орнуудын өрийг хөнгөлж, санхүүгийн байгууллагуудыг зах зээлийн зарчмын дагуу бие даан нэмэлт санхүүжилт олгохыг дэмжиж байна. Тахалд өртсөн, хөгжлийн хүнд байдалд тулгараад байгаа хөгжлөөр тааруухан орнуудын хувьд энэ нь онцгой хүч сэлбэж буй явдал юм.

    Дэд бүтцийн холболтыг дэмжих чиглэлээр Хятадын “ бүс ба зам” санаачилга нь тахлын нөлөөг даван туулж, тогтвортой ажиллаж байна. Саяхан гаргасан судалгааны дүнд Ази, Африк, Европын “ бүс ба зам”-ын 12 түнш орнуудын дунд 70 ба саналаа өгсөн 60 гаруй хувийн хүмүүс нь Хятадын компаниудын орон нутагт тахалтай тэмцэх, ядуурлыг бууруулахад туслалцаа үзүүлж буй үйл ажиллагааны талаар эерэг сэтгэгдэлтэй байна. Баригдаж буй томоохон төслүүд нь хүлээн авагч оронд олон тооны ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийн сэргэлтийг түлхүү ахиулав.

    Шинэ хөдөлгөх хүчнийг хайн эрэх тал дээр Хятад улс бүх улс орнууд тахлын улмаас үүссэн бизнесийн шинэ загвар, шинэ төлөв байдлыг зохистой ашиглах, дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, технологийн инновацийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, дижитал эдийн засгийн нөөц чадавхыг идэвхжүүлэхийг санал болгож байна. Хятад улс тахалтай тэмцэх, ядуурлыг бууруулах ажилд дижитал эдийн засаг онцгой үүрэг гүйцэтгэсний улмаар Хятад улсын санаачилгыг орнууд санал нэгтэй хүлээн авч, Их Хорийн нийтлэг ойлголтоор удирдагчдын тунхаглалд анх удаа бичигдсэн байна.

     
    Эх сурвалж:SOLONGONEWS.MN