• БНХАУ-аас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлнэ
  • 发布时间:2020-11-26     单位:乌拉中旗宣传部

    БНХАУ-аас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлнэ.

     

    БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс нуклейн хүчлийн шинжилгээний оношлуурууд, коронавирусний геномыг тогтоох химийн шинжилгээний бодисуудаар хангах шийдвэр гаргажээ.

    Монгол Улсад сүүлийн өдрүүдэд “COVID-19”-ийн дотоодод халдварласан тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, цар тахлыг хяналтад авах, урьдчилан сэргийлэх олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй энэ үед хөрш орны хувьд ямар тусламж үзүүлэх талаарх асуултад БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь ийнхүү хариулсан байна.

    “Хятад, Монгол бол уул усаар холбогдсон найрсаг хөрш орнууд билээ. “COVID-19” дэгдсэнээс хойш хоёр орон халдвартай тэмцэх чиглэлд харилцан бие биедээ тусалж, нааштай олон үр дүнд хүрсэн. Саяхнаас Монгол Улсад “COVID-19” халдварын нөхцөл байдал өөрчлөгдөж, тус улсын Засгийн газар, ард иргэд халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс нуклейн хүчлийн шинжилгээний төхөөрөмж, коронавирусний геномыг тогтоох химийн шинжилгээний бодисуудаар хангах шийдвэр гаргасан. Манай улс Монголын талд шаардлагатай үед нь бүхий л чадлаараа туслах болно. Засгийн газрынхаа удирдлага дор Монгол Улс халдварыг ойрын хугацаанд ялан дийлнэ гэж бид итгэж, хүсэж байна” гэж Ж.Лижянь хэллээ.  


    Эх сурвалж:SOLONGONEWS.MN